Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг онлайнаар явуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-04-02 00:22:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Төрийн албаны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс эрхлэн төрийн албаны мэргэшлийн шалгалтыг Дархан хот дахь ШУТИС-ийн Дархан Технологийн сургуулийн байранд зохион явууллаа.

Энэ удаагийн шалгалтад төрийн албаны 18 ажлын байранд Дэс түшмэлийн албан тушаалд 112 иргэн, Туслах түшмэлийн албан тушаалд 192 иргэн нийт 304 иргэн бүртгүүлж тестийн шалгалт өгөв. Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат: “Нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршдог. Энэ удаагийн мэргэшлийн шалгалтад хамгийн олон хүн бүртгүүлж ихээхэн өрсөлдөөнтэй болж байгаа нь залуу мэргэжилтнүүд төрийн албанд ажиллах хүсэл сонирхол нэмэгдсэнийг харуулж байна. Шалгалт өмнө нь авч байсан жишгээр явагдаж сорил, ур чадвар, ярилцлага зэргээр авч байна” гэв.

Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс удирдаж онлайн хэлбэрээр явууллаа.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ