Тогтвортой хөгжлийн гол цөм нь иргэн бүрийн заавал мэдэх таван зарчимтай холбоотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 16:30:30

Сурагчид Үнэт зүйл, Ёс зүйгээ дээдлэх, Сэтгэл хөдлөлөө зөв удирдах, Мэдлэгтэй байх гэсэн таван зарчим эзэмшинэ. Үүний тулд ерөнхий боловсролын сургуулийн багш нар уг зарчмын талаар нэгдсэн зөв ойлголттой байх ёстой  ажээ.

Иймд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран Орхон аймгийн 200 гаруй багшид дээрх таван зарчмын талаарх сургалт зохион байгуулж байна. Энэ нь НҮБ-аас гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг хэрэгжүүлэхтэй уялдаж байгаа юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей  дэлхий нийтэд Тогтвортой хөгжлийг бий болгох 17 зорилтыг өнгөрсөн сард дэвшүүлсэн. Үүнийг дэлхий даяараа хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд юуны өмнө дээрх таван зарчмыг боловсролын байгууллагаар дамжуулан иргэн бүрт хүргэх ёстой гэж үзжээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ