Алаг-Эрдэнэ сумын 600 иргэдийг нүүлгэн шилжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл \МОНЦАМЭ\ Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөвсгөл аймагт зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр орон нутгаас Алаг-Эрдэнэ сумыг сонгосон бөгөөд тус сумын 600 иргэдийг нүүлгэн шилжүүлнэ.
Нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа энэ сарын 12-нд болохтой холбогдуулан иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Бэлтгэл ажлын хүрээнд сонгогдсон газарт иргэдийн хорогдох байр, албадын байрлах байр бүхий 12 гэрийг барьж харуул жижүүрүүд ажиллаж эхэлсэн гэнэ. Сургуулийн үеэр цэцэрлэгийн 100 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй сурагч, иргэдээс 300 гаруй нийт 600 хүнийг нүүлгэн шилжүүлэх ажээ.
Б.Гантуяа