Тариалалтад 8000 тонн үр дутаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-09 19:33:31
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Энэ жил Төв аймгийн үр тариа, төмс, хүнсний ногооны  7582 мянган тонн үр байгаа бол нэмж 8000 тонн үр шаардлагатай байна. Нэмэлт үрийн захиалгыг ХХААХҮЯаманд хүргүүлээд байгаа гэж Төв аймгийн ХХААГ-ын Үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний албаны дарга Х.Түвшинжаргал хэллээ.

Төв хэмжээнд энэ жил төмс 5300 га, хүнсний ногоо 922 га, малын тэжээл 6500 га, тосны ургамал 6723 га талбайд тариалалт хийгдэхээр төлөвлөгджээ. Үүнээс 83310 га талбайд уринш боловсруулна.

Түүнчлэн энэ жил хүнсний ногооны тариалалтыг хоёр дахин нэмэгдүүлэх үүднээс өрхийн хүлэмжийн төслүүдийг хэрэгжүүлж, өрх бүр хашаандаа хүнсний ногоо тариалах боломж бүрдэж байгаа гэж тэрээр дурдлаа.

Дашрамд дурдахад, Төв аймгийн газар тариалангийн сүүлийн есөн жилийн дунджаар буудай 55307 га талбайд тариалж 73771 тонн, хүнсний ногоо 1002 га талбайд тариалж 9747 тонн, төмс 4507 га талбайд тариалж 59758 тонн ургац тус тус хураан авчээ.

 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ