Нийгмийн шинж чанартай татваруудыг нэмж буйг эсэргүүцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-12 15:07:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцжээ.

Бүлгийн гишүүд тодотгол нэрийн дор нийгмийн шинж чанартай татваруудыг нэмж байгаа эрх баригчидтай санал нийлэхгүй гэсэн байр суурь дээр нэгдсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэр 100 хувийн хөнгөлөлттэй байсан "Приус" машинд 50 хувийн татвар ногдуулж байгааг эсэргүүцээд зарчмын санал гаргасан ч унасан. Мөн бүлгийн бусад гишүүд ч зохих шатны хуралдаанд оролцохдоо эсрэг бодолтой байгаагаа удаа дараа илэрхийлж буй.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар 15 цагаас эхлэх чуулганы хуралдааны дундуур сэтгүүлчдэд мэдээлэл өгч магадгүй байна.

Б.Туул

Холбоотой мэдээ