Бостоны марафонд Кенийн тамирчид түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-04-18 09:57:33
БОСТОН. /VOA/. Даваа гарагт болсон 121 дэх удаагийн Бостоны марафон гүйлтийн тэмцээний эрэгтэй ба эмэгтэйчүүдийн  төрлийн аль алинд нь Кенийн тамирчид түрүүлжээ.

Эрэгтэйчүүдийн төрөлд Кенийн тамирчин Жеффри Кируи 2 цаг 9 минут 37 секундын амжилт үзүүлэн алтан медаль хүртсэн бол АНУ-ын тамирчин Гален Рупп 2 цаг 9 минут 58 секундын амжилтаар хоёрдугаарт байрт орсон байна. Харин Японы тамирчин Сүгүрү Осака хоёрдугаар байрт орсон тамирчнаас 30 секундын дараа барианд орж, хүрэл медаль хүртжээ.

Тэгвэл эмэгтэйчүүдийн төрөлд Кенийн тамирчин Эдна Киплагат 2 цаг 21 минут 52 секундын амжилтаар нэгдүгээр байрт орсон бол Бахрейны тамирчин Роуз Челимо хоёрдугаарт, АНУ-ын тамирчин Жордан Хасай гуравдугаар байрт орсон байна.
Г.Доржханд
 

 

Холбоотой мэдээ