П.Квитова Францын нээлттэй тэмцээнд оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА. /TASS/. Өнгөрсөн оны 12 дугаар сард халдлагад өртөн шархадсан Чехийн теннисчин Петра Квитова "Их дуулга" цуврал тэмцээний хүрээнд болдог Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцохоор мягмар гарагт мэдүүлгээ өгчээ.
Квитова руу халдсан гэмт этгээд түүний гарыг хутгаар зүсээд гэрээс нь 5000 крон аваад зугтсан хэрэг гарсан билээ. Гарандаа нэлээд хүнд шарх авсан тамирчин бүсгүй мэс засалд орсон бөгөөд дөрвөн сарын хугацаанд тэмцээнд оролцож чадаагүй юм.
Тэрбээр одоогийн байдлаар Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ чансааны 14 дүгээрт бичигдэж байна. Теннисчин бүсгүй Уимблдоны тэмцээнд хоёр удаа түрүүлж, Рио-2016 Олимпын наадмын хүрэл медаль хүртэж байсан юм.
Квитовагийн оролцохоор бүртгүүлсэн Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 11-нд болно.

Х.Сарнай