Пакистанд хэт халсны улмаас амь эрсдэгсдийн тоо 1000 давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:02:46

ИСЛАМАБАД. /ВВС/. Пакистаны өмнөд нутгийн Синд мужид хэт халсны улмаас амь эрсдэгсдийн тоо 1000 давлаа.

Тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Синдийн Карачи хотод 950 гаруй хүн амь эрсэджээ. Мөн тус хотод наранд цохиулж, шингэний дутагдалд орсны улмаас хэдэн арван мянган хүн эмчилгээ хийлгэж байна.

Өчигдөр температур Цельсийн 38 градус болж буурсан ч буяны байгууллагын төлөөлөгч “Хэт халууны улмаас амь эрсдэгсдийн тоо 1500 хүрч болзошгүй” гэв.

Энэ хямралыг дарахын тулд хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж албаны хүмүүсийг иргэд шүүмжилж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд