Хятадын клуб Диего Коста-д 40 сая евро санал болголоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ
МОСКВА./TASS/. Хятадын хөлбөмбөгийн “Тяньжин Цюаньзянь” клуб Испанийн шигшээ болон Английн “Челси” багийн довтлогч Диего Коста-д жилийн 40 сая еврогийн цалин санал болгосон тухай Британийн “Mirror” сонинд бичсэн байна.
Өмнө нь Хятадын клуб “Челси”-гийн довтлогчийг авахын тулд 107 сая евро санал болгож байсан боловч татгалзсан хариу авчээ. Өдгөө 28 настай Коста Хятадын клубт очсон тохиолдолд тэрбээр дэлхийн хамгийн өндөр цалинтай тоглогч болно.
Одоогийн байдлаар, дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин бол Аргентины довтлогч Карлос Тевес юм. Өдгөө 33 настай тэрбээр Аргентины “Бока Хуниорс” багаас Хятадын “Шанхай Шеньхуа” клубт өнгөрсөн оны 12 дугаар сард шилжин ирсэн ажээ. Түүний цалин жилд 37,5 сая евро юм.

Х.Сарнай