Дональд Трамп АНУ-ын санхүүгийн тогтолцоог шинэчлэх зарлигт гарын үсэг зурлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-22 12:43:38

ВАШИНГТОН. /VOA/. Д.Трамп гурван зарлигт гарын үсэг зурсан ба ингэснээр тэр сонгуулийн өмнө амлаж байсан амлалтаа биелүүлэх процессыг эхлүүлж байгаа юм. АНУ-ын түүхэнд тохиолдсон томоохон санхүүгийн хямралаас хойш батлагдсан зохицуулалт нь тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэж Ерөнхийлөгч үзжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2008 оны хямралаас хойш банк, санхүүгийн салбарын Холбооны улсын зохицуулагч байгууллагуудад олгосон бүрэн эрхийг нарийвчлан шалгахыг тушаажээ.
АНУ-ын Сангийн сайд Стив Мнучин-ий тайлбарласнаар, хоёр зарлиг нь Уолл-стрийтийг шинэчлэх тухай хуулийг хүчингүй болгож, 2010 онд батлагдсан Додд Франкын хэрэглэгчдийг хамгаалах юм. Тухайлбал, нэг зарлиг нь ноцтой хүндрэлд орсон санхүүгийн институцүүдэд зээл өгөхийг Холбооны засгийн газарт зөвшөөрдөг хуулийн заалтын үйлчлэлийг зогсоож байгаа юм. Д.Трампын Засаг захиргаа энэ нь санхүүчдыг илүүдэл эрсдэл хийхэд түлхдэг, тэр гаргасан эрсдлийнх нь төлөө татвар төлөгчид хариуцлага хүлээдэг гэж тайлбарлажээ.
Д.Трампын өөр нэг зарлиг нь татварын хууль тогтоомжийг шалгахад чиглэгдсэн ба Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар дурдсан хууль тогтоомжууд нь татвар төлөгчдөд зохиомол дарамт үзүүлдэг байна.
Мөн Дональд Трамп ойрын ирээдүйд хувь хүн, хуулийн этгээдийн татварыг урьд хожид байгаагүй их хэмжээгээр бууруулахад бэлэн байна гэж мэдэгджээ.
О.Барс 


Холбоотой мэдээ