Мандалговь хотын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-22 17:51:19
Дундговь/МОНЦАМЭ/ Улсын төсвийн хөрөнгө оруулалт 380 гаруй сая төгрөгөөр Мандалговь хотын ерөнхий төлөвлөгөөг барилгын зураг төслийн “Эн Эй Пи” ХХК- аар хийлгэж эхэлсэн байдаг. Гэвч бүтэн хоёр жил хагасын хугацаа өнгөрөхөд ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй байгаа юм. Удаан хугацаанд хүлээлгэж байгаа хотын ерөнхий төлөвлөгөөний талаар энэ сарын 25- нд товлогдсон аймгийн ИТХ- ын 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.
Мөн энэ удаагийн хурлаар аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт,улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, ү ашигт хийсэн гүйцэтгэлийн аудит, орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад хийсэн нийцлийн аудитыг тус тус хэлэлцэнэ.
Ан амьтны нөөц ашигласны төлбөр болон тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээ, энэ онд аж ахуйн болон тусгай зөвшөөрлөөр агнах ан, амьтдын тоог тогтоож, аймгийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.
 
Т. Отгонтуяа 
 
 
Холбоотой мэдээ