Индонези улсад Чингисийн хөшөө бүхий Монголын Соёлын төв үүдээ нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-04-23 23:05:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Индонезийн бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орныхоо соёл, уламжлал ёс заншлыг сурталчлах зорилготой Чингис хааны хөшөө бүхий “Монголын соёлын төв” Индонез улсад өнөөдөр нээлтээ хийв. Соёлын төвөөр дамжуулан Индонез улсын иргэдэд Монгол орны зан заншил уламжлалыг таниулах урлаг соёлын арга хэмжээ, төрөл бүрийн сургалтууд зохион байгуулах бөгөөд байгууламжуудыг гэр хэлбэрээр барьжээ.

Монгол Улсаас Индонез улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг анх Соёлын төв байгуулахаар санаачилсан нь ийнхүү биеллээ олж Чингис хааны морьтой хөшөө , Монголын өв соёл, уламжлалыгхаруулсан Соёлын төвийн нээлт ёслол төгөлдөр болов.
 

Холбоотой мэдээ