Дөрөвдүгээр сарын 27-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-04-27 08:48:57
УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Улсын биологийн 27 дугаар олимпиадын нээлт МУИС-ийн Дугуй танхимд болно.

09.00 цагт Автотээврийн үндэсний төвд "Дэд бүтцийн хяналтад таны оролцоо" хэлэлцүүлэг болно.

09.30 цагт Монголын Архитектурын ордонд "Дурсгалт барилгын хадгалалт, хамгаалалт" зөвлөгөөн болно.

10.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд "Эмийн гаж нөлөөг бүртгэх мэдээлэх, түүний ач холбогдол" сургалт болно. 

10.00 цагт Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн Гаалийн газрын Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

10.00 цагт ЭМЯ-ны удирдлагууд нийслэлийн амаржих газруудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэнэ. Утас: 99179899, 86885060

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын IX хуралдаан болно.

10.00 цагт ГХЯ-нд Монгол, Казахстан улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, нийслэлийн Цагдаагийн газраас хотын гудамж дахь цахилгаан, гэрлийн шон дээр наасан зар сурталчилгаа болон бусад зүйлсийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт МУИС-ийн Дугуй танхимд их зохиолч В.Инжинаашийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан Олон Улсын эрдэм шинжилгээний хурал болно.

12.00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд болно.

12.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбоонд "Хүрхрээ" үндэсний дээд лигийн нээлтэд зориулсан "Оддын хөлбөмбөг" бооцоот халз тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвд сурагч Б.Базарсадын “Хийморь” бие даасан үзэсгэлэнгийн нээлт болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын эрхийг хамгаалах асуудлаар “Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”, “Хохирогч иргэдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Элэг бүтэн Монгол” чуулганы талаар “Оном” сангийн удирдлагууд мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ