Хятадын бөмбөлөгт онгоцыг тагнуулд ашиглах уу?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
aminaa@montsame.mn
2015-10-26 14:54:20

БЭЭЖИН. /Sputnik/. Хятад улс стратосферийн агаарын давхаргад ажиллах чадвартай шинэ төрлийн агаарын хөлгөө туршиж эхэллээ. Юаньмөн  агаарын хөлөг нь 100 километрийн өндөрт хөөрч, бусад онгоц, пуужинд мэдэгдэхгүйгээр тагнах боломжийг олгох юм.

Агаарын хөлөг нь 18 мянган шоометр гели агуулах бөгөөд хөөрснөөс хойш агаарт 48 цаг байж чадна. Дээд талд байрлах нарны хавтангууд нь тодорхой өндөрт очоод мотортоо эрчим хүч үүсгэх юм. Түлшний хэрэгцээг бууруулдаг учир өндөрлөгийн агаарын хөлөг, бөмбөрцөгт нарны эрчим хүч хамгийн тохиромжтой. Хөлгийн дотор тагнуул, харилцаа холбооны хэрэгслүүдыг угсарчээ.

Хятадын холбогдох удирдлагаас агаарын хөлгөө хэрхэн яаж ашиглах талаар мэдэгдэл хийгээгүй ч “People's Daily” сонины цахим шинжээчид дайсны агаарын хөлгийг тагнахад хэрэглэж болно хэмээн бичжээ. Агаарын хамгаалах хүчний ихэнх системүүд хүрэх боломжгүй өндөрлөгт уг агаарын хөлөг ажиллах юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ