Гэр бүлийн өдрийг угтаж хүүхдүүдийн дунд уралдаан зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-01 09:57:53
Ховд/МОНЦАМЭ/Жил бүрийн 5 сарын 15-ны өдөр тэмдэглэдэг олон улсын "Гэр бүлийн өдөр"-ийг угтан Ховд аймгийн Гэр бүл хөгжлийн хэлтэс Үндэсний хэмжээнд явагдаж байгаа "Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг” уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгуулжээ.
Тус уралдаанд Ховд аймгийн 17 сум, сургуулийн 500 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлснийг шалгаруулж Улсын уралдаанд оролцуулахаар хүргүүлсэн байна.
Хүүхэд бүр "Гэр бүл минь ийм л байгаасай" гэж чин сэтгэлээсээ хүсч, өөрсдийн мөрөөдлөө зугаар, шүлгээр, зохион бичлэгээр илэрхийлсэн нь сэтгэл хөдөлгөсөн, өхөөрдмөөр бүтээлүүд болжээ.
"Зохион бичлэг"-ийн уралдааны төрөлд 
“Би гэр бүлдээ үүнийг хүсдэг“ Гар зургийн уралдаанд 
Хүүхдүүдийн бүтээлүүдийг Цох сонинд нийтэлж, гэр бүлийн радиогийн нэвтрүүлгүүдээр уншиж, бүтээлийн эздийг радиогийн шууд нэвтрүүлэгт урьж оролцуулах юм байна. 
Ховд аймгийн хэмжээнд энэ 05 сарын 15-ны өдөр шалгарсан хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, гэр бүлийн радио 104,5 аар уншиж олон нийтэд сурталчилна. Мөн орон нутгийн хэвлэлд нийтлэх ба шагналын санд Дэлхийн Зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газраас шийдвэрлэж өгсөн байна.
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ