Төв аймгийн нийт нутгаар цасан шуурга, шуурч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-02 22:51:52
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Өнөө шөнөөс эхлэн цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэхийг аймгийн УЦУОША-аас онцгойлон анхааруулж байна.

Төв аймгийн нутгаар тавдугаар сарын 02-ны өдрийн 20 цагаас 03-ны өдрийн 20 цаг хүртэл үүлшинэ. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно.
Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч, шөнөдөө нутгийн зүүн хойд хэсгээр 0-5 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 5-10 хэмийн дулаан байна.

Харин Зуунмод хот орчмоор үүлшиж,, хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Зарим үед 16-18 м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч, шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 6-8 хэмийн дулаан байна.


Цаашид тавдугаар сарын 04-нөөс 08-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан байдлаар дөрвөнд нутгийн баруун хэсгээр, таванд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 4-5-нд ихэнх нутгаар 12-14 м/с, түр зуур 18-20 м/с хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд шөнөдөө нутгийн зүүн хойд хэсгээр 4-9 хэмийн хүйтэн, өдөртөө 5-10 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэмийн хүйтэн,өдөртөө 10-15 хэмийн дулаан байна гэж Төв аймгийн УЦУОША-ны синоптик инженер Д.Долгоржав хэллээ.
 

Т.Есүхэйтөмөр


 

Холбоотой мэдээ