Р.Бурмаа сайдыг Халхголынхон хүлээж авсангүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-26 21:38:17

Өнгөрөгч тав дахь өдөр УИХ-ын гишүүн, ХХААЯ-ны сайд Р.Бурмаа Халхгол сумын зүг жолоо залжээ. Тэрээр нутгийн иргэдтэй уулзаж Халхголын чөлөөт бүсийн тухай ярих бодолтой очсон боловч нутгийн иргэд эрхэм сайдын замыг машин техникээр хааж сумын төв болоод, Ялалт багаараа ч оруулалгүй хөөсөн байна.

Сандарсан сайд Халх голын сумын төвд ирсэн ч мөн л иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч яаран сандран Хилийн цэргийн ,,, дугаар анги руу очиж “цэргийн хамгаалалтад” оржээ. Энэ талаар бид Халхголын иргэдээс утсаар лавлахад ямар нэгэн уулзалт болоогүй гэж байсан ч өнөө өглөө сумын ЗДТГ-дээр төрийн албан хаагчдыг нь цуглуулан жагсаал цуглаанд оролцлоо гэж ширүүлсэн юм байх. Гэлээ ч Халхголынхон 75-р тогтоолыг цуцлахаас нааш энэ хүн манай нутагт хөл тавих эрхгүй хэмээн мэдээлж байлаа.

Хэрэв энэ тогтоолыг цуцлахгүй бол Эх орны зүүн хязгаараас үймээн гарч болзошгүй байна. Тэдний мэдээлснээр сайдыг дагалдаж хүн ачиж явсан машин нь онхолдож, яг тэр үеэр түймэр гарсан гэнэ.

                                                                                                                                   Б.Туяа

Холбоотой мэдээ