ОХУ Киргиз улсын 240 сая ам.долларын өрийг тэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Киргиз улсын ОХУ-ын өмнө хүлээх 240 сая ам.долларын өрийг тэглэх болсон тухай “Интерфакс” агентлаг мэдээллээ.
Тэрбээр энэ шийдвэрээ Киргиз улсын хөгжил цэцэглэлтэд ОХУ-ын үзүүлж буй албан ёсны тусламж хэмээн онцолсон юм.
2016 оны эхээр Киргиз улсын ОХУ-ын өмнө хүлээх гадаад өр 270 сая ам. доллар байснаас 30 сая ам. долларын өрийг ОХУ цайруулан 240 сая ам. доллар үлдээд байсан юм.
Ийнхүү ОХУ 2005 оноос хойш түүний өмнө хүлээх Киргиз улсын 703 сая ам. долларын өрийг, Узбекистан улсын 890 сая ам. долларын өрийг цайруулаад буй юм.

Москва хот
Л.Нандинцэцэг
Л.Нандинцэцэг