Хүн ам, орон сууцны завсарын тооллого дуусч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 12:37:10

Үндэсний Статистикийн хорооноос анх удаа явуулж байгаа Хүн ам, орон сууцны завсарын тооллого Баруун-Урт сумын хэмжээнд 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

Сумын Засаг даргын орлогчоор  ахлуулсан 25 хүний бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг сар гаруйн хугацаанд 6 мянган өрхийн 20,0 мянган иргэнийг тооллогод хамруулан өрхийн дэвтэр хөтөлж ирэх сарын нэгнээс дэлгэрэнгүй мэдээллийг нэгдсэн санд оруулах ажил эхлэх юм байна.    

Хүн ам, орон сууцны завсрын тооллого нь манай улсын хүн амын тоо, бүтэц, бүрэлдэхүүн, байршлыг бүрэн зөв тодорхойлох, гадаадад зорчиж буй иргэдийнхээ эрхийг хамгаалах, мөн хүн ам, өрхийн болон бусад төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн хоорондын уялдааг сайжруулах, ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх, улмаар эрх зүйн орчинг боловсронгуй болгох хийгээд 2020 оны хүн ам, орон сууцны тооллогыг явуулах суурь нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа  ажээ. 

Г.Сүхээ

Холбоотой мэдээ