Өнгөрсөн долоо хоногт хоёр хэрэгт эрүү үүсгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-10 17:20:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Авлигатай тэмцэх газраас 2017 оны 05 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 30 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс хоёр гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 22 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 53 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас хоёр хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, хоёр хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол одоогоор 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр хоёр хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ гэж мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ