Төрийн өмчийн байгууллагууд санхүүгийн мэдээллээ танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас энэ сарын 15-нд Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, үйл ажиллагаагаа танилцуулах болжээ.
Уг өдөрлөгт “МИАТ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Авто тээврийн үндэсний төв”, “Мэдээлэл хобооны сүлжээ”, “Монгол шуудан”, “Мэдээлэл технологийн үндэсний парк”, “Монголын цахилгаан холбоо”, “Хөрөнгийн бирж” зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрууд оролцох юм. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар оролцох аж.
Өдөрлөгийн үеэр дээрх аж ахуйн нэгжүүд ил тод байдлаа хангах үүднээс байгууллагынхаа санхүүгийн мэдээллүүдийг олон нийтэд танилцуулах юм. Мөн иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж, хууль эрх зүйн зөвлөгөө өгнө.
Ч.Ариунболд