Шилдэг татвар төлөгчдийг шалгаруулан шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2017-05-13 01:10:27
Өвөрхангай /МОНЦАМЭ/ ТЕГ-аас жилийн бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногийг “Татвар төлөгч нартаа үйлчлэх долоо хоног” болгон тэмдэглэдэг. Уг уламжлалын дагуу 2017 оны 5 дугаар сарын 08-наас 12-ны өдрүүдийг “Эх орныхоо хөгжлийг дэмжигч Эрхэм татвар төлөгч танд баярлалаа” уриан дор үйл ажиллагаа явууллаа.
Өвөрхангай аймгийн Татварын хэлтсээс энэ өдрүүдэд шилдэг татвар төлөгчдөө шалгаруулан талархал дэвшүүлэхийн зэрэгцээ  төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилчид, албан хаагч нар, ЕБС-ийн сурагчдад татварын хууль тогтоомж, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай ойлголт, мэдээлэл өгч сургалтанд хамрууллаа.
Улсын хэмжээнд 99 шилдэг татвар төлөгч шалгаруулсны дотор Өвөрхангай аймгаас Баянтээг ХК, Жем Хужирт ХХК, Гүнзэгстэй ХХК тус тус багтаж, шилдэг татвар төлөгчийн цом, ТЕГ-ын батламжаар шагнуулав. Мөн аймгийн шилдэг татвар төлөгчөөр Арцаттрейд ХХК, ӨВ молор ХХК, Очнаран ХХК, Арвайхээр палас ХХК, Ноос ирээдүй ХХК-иуд шалгарч, цом, мөнгөн шагналыг авлаа. Арвайхээр сумаас иргэн Э.Баярсайхан, С.Мөнхгэрэл, П.Ганхуяг нарыг шилдэг татвар төлөгчөөр шалгаруулж, сумын Засаг даргын батламж, мөнгөн шагналаар шагнасан байна.
Б.Батчимэг
 
Холбоотой мэдээ