Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгахыг АНУ уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-15 11:04:27
ВАШИНГТОН./VOA/. Умард Солонгос өнгөрсөн ням гарагт пуужин хөөргөн туршсантай холбогдуулан Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер өчигдөр орой мэдэгдэл хийжээ.

Уг мэдэгдэлд “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын хамгийн сүүлд хийсэн пуужингийн туршилтын талаар мэдээлэл авсан. Энэ пуужин Япон гэхээсээ илүүтэйгээр Оросын нутаг дэвсгэрт илүү ойрхон туссан. ОХУ үүнд таатай хандана гэж Ерөнхийлөгч бодохгүй байна” гэжээ.

Мөн уг мэдэгдэлд “Умард Солонгос хэтэрхий удаан хугацаагаар дэлхий дахиныг заналхийлж байна. АНУ, Өмнөд Солонгос болон Япон улс нөхцөл байдлыг нухацтай ажиглаж байна” гээд Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээг тууштай хэрэгжүүлэхийн зэрэгцээ нэмэлт хориг арга хэмжээ авахыг бүх улс оронд уриалжээ.

АНУ, Өмнөд Солонгос болон Японы хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын асуудлаар тавдугаар сарын 16-ны мягмар гарагт буюу маргааш яаралтай хуралдаан хийхээр товложээ.
Г.Доржханд
 
 

Холбоотой мэдээ