"NOTS" үйлдвэрт гарсан галын улмаас хүн бэртээгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-05-15 13:26:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гурвалжингийн гүүрний зүүн урд талд Хөөсөнцөрийн "NOTS" үйлдвэрт гал гарч, гал унтраах ангиуд нэмэлтээр ажиллан тархалтыг зогсоожээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан уг галын анхны дуудлага Сонгинохайрхан дүүргийн гал командад иржээ.  

 Галыг  бүрэн унтраахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор гэмтэж бэртсэн хүн байхгүй  хэмээн  албаныхан хэллээ.
 

 Б.Заяа

Холбоотой мэдээ