36280 гаруй сонгогч нэрсийн жагсаалтанд бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-05-19 09:47:36

Говь-Алтай/ МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооноос  Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг сум орон нутагт зохион байгуулах сонгуулийн хорооны гишүүдэд сургалт явуулж байна.

Сонгуулийн ажлыг ямар нэгэн зөрчил маргаангүй хуулийн хүрээнд зохион байгуулах зорилгоор “Монгол Улсын ерөнхийлэгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт”  нэрийн дор уг сургалтыг хийж сонгуулийн хороодын дарга нарийн бичгийн дарга нар, даамлууд, гишүүдийг бүрэн хамруулжээ.

Тэд сонгуулийн ажлын зохион байгуулалт, хуралдааны дэг, гишүүдийн ёс зүйн дүрэм, сонгуулийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, сонгуулийн гомдол маргааныг хэрхэн хянан шийдвэрлэх, мэдээлэл сурталчилгааны талаарх хууль тогтоомжийн зохицуулалт, санал авах байр бэлтгэх, зөөврийн хайрцгаар санал авах журам зэрэг асуудлуудыг энэ удаагийн сургалтаараа ярилцаж мэдсэн байна.

Говь-Алтай аймгийн хэмжээгээр 18 сумын сонгуулийн хороонд 106 төрийн албан хаагч ажиллаж байна. Нийт 36280 гаруй сонгогч нэрсийн жагсаалтанд бүртгэгдээд байгаа ажээ. Энэ удаагийн нэг онцлог нь тус аймгийн хэмжээнд 87 санал хураах байр ажилладаг байсныг 79 болгож Бигэр, Эрдэнэ, Чандмань, Тонхил, Дарив гэсэн 5 сумын хэсгийн хороодыг нэгтгэсэн байна.

                                                                                                                          Ш.Цоодол

 

 

 

Холбоотой мэдээ