Мэдээллийн технологийн даамлууд сургалтад хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт энэ оны зургадугаар сарын 26-нд орон даяар явагдана. Сонгууль зохион байгуулах бэлтгэл ажилтай холбогдуулж тус аймгийн Сонгуулийн хороонд мэдээллийн технологийн чиглэлээр ажиллах даамлууд энэ сарын 20-нд Сайншанд хотод сургалтад хамрагдаж байна.
Сургалтыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн програм хангамжийн инженер П.Алтанчимэг, С.Отгонсүрэн болон тус аймгийн Сонгуулийн хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн багийн хамт олон зохион байгуулж буй. Оролцогчид сонгуулийн автоматжуулсан систем, түүний эрх зүйн орчин, санал тоолох төхөөрөмж, зурган пайл хуулах зааврын танилцуулга, өгөгдөл дамжуулах туршилтын өдрийн заавар, санал тоолох төхөөрөмж дээр ажиллах дадлага, ажил, гарч болох зарим асуудлыг шийдвэрлэх талаар мэдээлэлтэй болох ёстой юм.
Сургалтад аймгийн 14 сумын нийт 74 мэдээллийн технологийн даамлууд оролцож буй бөгөөд тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллана. Сургалтын төгсгөлд оролцогчдоос танилцуулга лекцийн агуулгаар бичгээр шалгалт авах аж.

Х.Эрдэнэбулган