Хүнсний ногооны хэрэгцээний 80 хувийг дотоодоос хангана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Сэлэнгэ аймаг /МОНЦАМЭ/Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тариалангийн бүс нутагт ажиллаж, хаврын тариалалтын явцтай танилцаж байна.
Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хаврын тариалалттай холбогдуулан мэдээлэл хийв. ХХААХҮЯ-ны зүгээс энэ онд 360 гаруй мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн байна. Гэвч аж ахуйн нэгжүүд талбайг нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсний дагуу 430 мянга гаруй га талбай болгожээ. Одоогоор улсын хэмжээнд хаврын тариалалт 50 хувьтай байна хэмээн сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, "Өнгөрсөн хугацаанд Засгийн газар улаанбуудайн тариалалтад түлхүү анхаардаг байсан. Энэ оноос хүнсний ногооны тариалалтыг дэмжиж, улаанбуудайнд олгодог байсантай ижил хэмжээний шатахуун, үр, тоног төхөөрөмжийн дэмжлэг олгох болсон. Тухайлбал, ОХУ-аас 10 сая ам.долларын тоног төхөөрөмж авахаар боллоо. Уг төхөөрөмжүүд ирэх сард орж ирнэ. Монгол Улс хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодоос хангадаг. Энэ онд 80 хувьд хүргэхээр ажиллаж байна. Одоо Тариалангийн даатгалын тухай хуулийг боловсруулахаар манай яам ид ажиллаж байна. Тариаланчид байгалийн шууд нөлөөн дор эрсдэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс даатгалын компаниуд хүлээн авдаггүй учраас энэ хуулийг нарийн боловсруулж батлуулах зайлшгүй шаардлага бий" гэлээ.

Сэлэнгэ аймаг. Ерөө сум Ч.Ариунболд