Зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг амьтан дээр туршив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт амьтанд зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг академич Н. Баасанжаваар удирдуулсан баг энэ сарын 19-нд анх удаа хийлээ.
Сүүлийн жилүүдэд тус эмнэлэгт Эрхтэн болон Үүдэл эсийг шилжүүлэн суулгах өндөр технологийг шат дараатай нутагшуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй. Энэхүү туршилтын мэс заслыг цаашид үргэлжлүүлэн хийх юм байна.
Одоогоор тус эмнэлэг амьгүй донороос гурван хүнд нэгэн зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах түвшинд хүрсэн бөгөөд Зүрх шилжүүлэн суулгах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дөрвөн хүний алтан амийг аврах боломж бүрдэх юм.
Сүүлийн жилүүдэд тархины үхжилттэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг зургаан удаа хийж, бөөрний өвчтэй 12, элэгний өвчтэй нэг хүний амийг аварчээ. Харин энэхүү технологийн үр шимийг олон түмэнд хүргэхэд эрхтний донорын ариун үйлсийг дэмжих иргэдийн оролцоо чухал гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Дашрамд дурдахад, дэлхий дахинд хүний зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний донороор тархи эргэшгүй өөрчлөлтөд орсон бусад эрхтэн тогтолцоо нь зохиомол удирдлагаар хэвийн ажиллаж байгаа тохиолдлыг сонгодог байна.

Ж.Болор