Үйлдвэрийн дүүрэг орох замыг засварлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, “Стандарт стийл” ХХК-ийн захирал М.Жаргалсайхан нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагынхаа хөрөнгөөр үйлдвэрийн дүүргийн замыг нөхөж засварлав. Дарханчуудын нэрлэж заншсанаар Үйлдвэрийн дүүргийн толгой дамнасан зам нь шинэ Дарханы АШУҮИС-ийн Дархан Анагаахын сургуулийн уулзвараас үйлдвэрийн дүүрэг хүртэлх 1,6 км үргэлжилдэг зам нь удаан хугацааны туршид засварлагдаагүй өнөөг хүрчээ.
“Стандарт стийл” ХХК-ийн “Минж бетон” үйлдвэрийн хамт олон замыг нөхөж засварлах ажлыг гардан гүйцэтгэж нийт хоёр сая гаруй төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, “Стандарт стийл” ХХК-ийн захирал М.Жаргалсайхан: “Дархан хоттойгоо ажил амьдралаараа холбогдсон иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр хотынхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахыг уриалж байна” гэлээ.

Б.Норовсамбуу