Эрдмийн баяраа хамтран тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-05-23 14:48:26

Говь-Алтай/ МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээгээр энэ хичээлийн жилд 28 сургуулийн өдрийн ангийн 494 бүлэгт 11271, дүйцсэн хөтөлбөрөөр 492, нийт 11763 суралцагч суралцсан байна.

2016-2017 оны хичээлийн жилийн хавар 5-р ангийн 44 бүлэгт 955, 9-р ангийн 32 бүлэгт өдрийн ангиар 751, дүйцсэнд 50, нийт 801, 12-р ангийн 35 бүлэгт өдрийн ангид 787, дүйцсэнд 81, нийт  868 хүүхэд төгсөж байна. Аймгийн Засаг даргын шийдвэрээр хүүхдүүдийг ямар нэгэн гэмт хэрэг, зөрчлөөс урдчилан сэргийлэх зорилгоор аймгийн төвийн ЕБС-иудын нийт төгсөгчдийн Эрдмийн баярыг өнөөдөр Улсын баатар М.Жанчивын талбайд төгсөгчид, эцэг эхчүүд, төр захиргааны байгууллагууд хамтран зохион байгууллаа. Энэ үеэр шилдэг тэргүүний сурагчдад шагнал гардуулсны дээр авьяаслаг хүүхдүүд, АДБ-ийн “Алтай” чуулгын уран бүтээлчид аялгуу эгшгийн мялаалга өргөлөө.

Энэ жил тус аймгийн 12-р ангийн 35 бүлгийн 787 хүүхэд Алтай-ЭЕШ-2017-д бүрэн хамрагдсан ажээ.

                                                                                                                          Ш.Цоодол

 

 

Холбоотой мэдээ