Нэгдсэн эмнэлэг засмал замтай, зогсоолтой болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгийн зүүн талын авто машин зогсдог хэсэгт хатуу хучилттай авто зам барих ажил эхэллээ.
Дээрх ажлын батлагдсан төсөвт өртөг нь 120 орчим сая төгрөг боловч орон нутгийн өмчит “АЗЗА” компани Замын сангийн 48 орчим сая төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэж, зургадугаар сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр гэрээлжээ.
Сайншанд сумын баруун урд хэсэгт байршдаг Нэгдсэн эмнэлэг нь зориулалтын зогсоолгүй, авто замын тэмдэг тэмдэглэгээгүй олон жил болсон аж. Нэгдсэн эмнэлгийн урдуур өнгөрөх хатуу хучилттай төв замаас хойш гарц гарган сэтэлж эмнэлгийн зүүн талаар чиглүүлэн зам тавих бөгөөд үүнээс гадна явган хүний зам, авто машины зориулалтын зогсоол барина.