“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” - ын эзэд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-29 11:33:58

“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ын эзэд тодорлоо. Шагналыг нийслэлийн удирдлагууд гардуулж, нийслэлийн дээд шагнал “Хангарди одон” гардуулав.

 Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хэлэхдээ, “ Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тухайн жилийн шилдэг бүтээн байгуулалтын ажлуудыг нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс шалгаруулдаг уламжлалттай. Жил ирэх  тусам нийслэлийн маань өнгө нэмж шинэ барилга байшин, авто зам, сургууль, цэцэрлэг, үйлдвэрүүд цэцэглэн босч байгаа нь бүтээн байгуулагчид, хувийн хэвшлийнхэн Та бүхний ач гавьяа юм гэдгийг онцлон хэлмээр байна. Нийслэлийн шинэчлэлийн баг сүүлийн гурван жилийн хугацаанд иргэдийн оролцоотойгоор томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг олон салбарт эрчимтэй өрнүүлж байгааг Та бүхэн харж байгаа биз ээ. Бид хурдны замтай, утаагүй, замын түгжрэлгүй, дагаж мөрдөх дүрэмтэй, өвөрмөц түүхтэй, өв соёлтой, найрсаг, эв нэгдлийн бэлэгдэл болсон шинэ Улаанбаатарыг цогцлоон байгуулж “ Хот шиг хот”-ыг хойч үедээ хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Энэхүү сайхан хотыг цогцлоон бүтээх ажил нь нийслэлийн иргэд, төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчид, Бүтээн байгуулагчид Та бидний хамтын ажиллагааны үр дүнд бий болох юм шүү. Ёслолын арга хэмжээ өргөжин тэлж байгаагийн нэг жишээ бол 2013 онд 20 байгууллага нэр дэвшиж байсан бол энэ онд 43 байгууллага болж нэмэгдсэн нь Улаанбаатар хот маань хөгжин тэлж байгаагийн нэг илрэл юм” гэлээ.

“НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ - 2015”-ЫН 
ДЭЭД, ТУСГАЙ ШАГНАЛЫН ЭЗЭД


ДЭЭД ШАГНАЛ
АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖ
1. Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км авто зам, 58,6 у/м хайрцган дам нуруутай төмөр бетон гүүр, 9,58 у/м хавтан дам нуруутай төмөр бетон гүүр болон 22 у/м төмөр зам доогуурх нүхэн гарцны барилга угсралтын ажил “Оч-Наран” ХХК
БАРИЛГА БАЙГУУЛАМЖ
2 Сүхбаатар дүүргийн “Монгол III-р сургуулийн 960 суудалтай хичээлийн шинэ байр” “Алтанбулаг трейд” ХХК
ДЭД БҮТЭЦ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ
-Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А, Б гол шугамыг ф500/600 мм болгон өргөтгөн шинэчлэх ажил “Хангилцаг” ХХК
ДЭВШИЛТЭТ  ТЕХНИК, ТЕХНОЛОГИ БҮХИЙ ШИНЭ ҮЙЛДВЭР
- Арьсан болон ширэн гутал, цүнх, жижиг эд зүйлсийн “Бест Шүес” үйлдвэр “Бест Шүес” ХХК
ТУСГАЙ ШАГНАЛ
АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖ

- Моносын уулзвараас Нисэх-Яармагийн уулзвар хүртэлх цемент бетон хучилт бүхий 2,64 км авто замын ажил
Моносын уулзвараас Нисэх-Яармагийн уулзвар хүртэлх цемент бетон хучилт бүхий 2,5 км авто замын ажил “Арц суварга” ХХК
“Бадрах Ойл” ХХК
-Дамбадаржагийн уулзвар - Шаргаморьтын төмөр бетон гүүр - Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил “Тэгшт плант”
“Офис констракшн” ХХК
“Мотор сервис” ХХК
“Улаанбаатар БУК” ХХК
“Наранбулаг-Хан” ХХК
“Төгс зам” ХХК
“Эрдэнэ зам” ХХК
3 Өлзийт хорооллоос Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн авто замын ажил “Ди Ар Жи” ХХК
БАРИЛГА БАЙГУУЛАМЖ
1 Хан-Уул дүүргийн 4-р хорооны “Хүннү Молл” худалдаа, үйлчилгээний цогцолбор барилга “Пума констракшн” ХХК
2 Хан-Уул дүүргийн “Соёл Вэлнесс” төв “МЧБС” ХХК
ДЭД БҮТЭЦ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ
1 Налайх дүүргийн “Бага оврын цэвэрлэх байгууламж” “Набсан” ХХК
2 Амгалан дулааны станц Амгалан дулааны станц
ДЭВШИЛТЭТ  ТЕХНИК, ТЕХНОЛОГИ БҮХИЙ ШИНЭ ҮЙЛДВЭР
1 Хан-Уул дүүргийн 3-р хорооны Төмөр араг хийц, полиуретан дулаалгатай хавтангийн үйлдвэрлэл, үйлдвэрийн цогцолбор “Эрчин хүчний барилга угсралтын трест” ХХК
2 Тавилгын “Kitchen all” шинэ үйлдвэр “Долоон болдог” ХХК

 

Холбоотой мэдээ