Нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжих төслийн батламж гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-30 16:29:32
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймагт Нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжих төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2017 оны А /121 дүгээр захирамжаар баталсан. Үүний дагуу ажлын хэсэг өнгөрсөн сарын 20-нийг хүртэл нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагаас нийт 674 сая төгрөгийн төсөвтэй 62 төсөл ирүүлснийг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж 80 сая 700 мянган төгрөгийн 25 төслийг шалгаруулж батламжийг нь аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, НБХ-ийн дарга Н.Цасчихэр нар гардууллаа.
Шалгарсан төслүүд нь сурагчдад ардын өвийг уламжлуулах, хотын иргэдэд соёлыг төлөвшүүлж багш нарын болон Залуучуудын хөгжлийг дэмжиж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх орчин бүрдүүлэх, хүүхэд залуучуудын урлагийн авъяас чадварыг хөгжүүлэх, сурагчдад хөгжмийн боловсрол олгож эрүүл мэндийн боловсролыг дэмжиж сургалтын орчныг сайжруулж шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангахад чиглэгдсэн байна. Уг төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас гаргахаар болжээ.
                                                                                                                                                      Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ