Дундговь аймаг “Алдарт эх” одонтой 4500 гаруй ээжтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-02 19:55:55
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж байгаа ээжүүдийг “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонгоор шагнасан. Дундговь аймгийн хувьд “Алдарт эх” одонг 117 ээж энгэртээ зүүлээ.
“Алдарт эх” нэгдүгээр одонг Адаацаг сумын иргэн Д. Одонгэрэл, Дэрэн сумын иргэн Г. Бадамцэцэг, Сайхан- Овоо сумын М. Наран, Б. Эрдэнэжаргал, Сайнцагаан сумын Ц. Машбат, М. Буянхишиг, Цагаандэлгэр сумын Б. Буян, Эрдэнэдалай сумын иргэн М. Баярцэцэг нарын 8 ээж гардан авч байгаа бол  хоёрдугаар одонг 109 ээж энгэртээ зүүж байна. Тэдэнтэй нийлээд Дундговь “Алдарт эх” одонтой 4500 гаруй ээжтэй болж байгаа юм.
“Алдарт эх” одонг ээжүүддээ гардуулах ёслолыг сумдын ЗДТГ дор бүрнээ зохион байгуулна. Аймгийн төвийн Сайнцагаан сумын хувьд өөрийн харъяаны 29 ээжид одонг нь гардуулах ёслолыг аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд Олон улсын хүүхдийн эрхийн өдрөөр зохион байгуулж, ээжүүддээ хүндэтгэл илэрхийлжээ.
 
Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ