Аймгийн төсвөө тодотголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай/ МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IV хуралдаан болж үндсэн гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Энэ удаагийн хуралдаанаар Аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тухай болон 2017 оны төсөв тодотгох тухай, Газар тариалангийн бүс нутгийн хилийн зааг, байршил, талбай хэмжээ тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэж тогтоол гарган цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойллоо.
Хуралд аймгийн хэлтэс, агентлаг, албан байгууллагуудын дарга нар, сумын удирдлагууд оролцсон байна.
Ш.Цоодол