Хориотой бүтээгдэхүүн худалдаалж буй мэдээллийг утсаар авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-08 17:35:19
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хууль тогтоомж, Мэргэжлийн хяналтын байгууллагын зорилт, үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчлан учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор "Зөвлөн туслая" нээлттэй хаалганы өдөрлөгийг Хотгойдын баатар Чингүнжавын талбайд зохион байгууллаа.
Энэ үеэр хүнсний аюулгүй байдал чанар стандарт, эрүүл ахуйн талаархи мэдээлэлийг олон нийтэд хүргэж шаардлага хангаагүй, баталгаагүй, хугацаа дууссан, хуурамч бүтээгдэхүүний талаарх үзэсгэлэн гаргаж эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн зарж буй мэдээлэлийг 70382125 утсаар хүлээн авна гэдгийг танилцуулж байлаа. Мөн энэ үеэр шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, хяналтын чиглэлийн улсын байцаагч нар иргэдтэй уулзаж, хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчлан иргэдийн сонирхсон асуултад хариулж, зөвлөгөө өгч байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ