Хэлний бодлогын салбар зөвлөлийг шинэчлэн байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-08 17:37:07
Дундговь/МОНЦАМЭ/ Орон нутагтаа монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх харилцааг зохицуулах чиг үүрэг бүхий Хэлний бодлогын салбар зөвлөлийг аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоолоор шинэчлэн байгуулав. Энэхүү салбар зөвлөлийг аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ ахална.
Зөвлөл 14 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнд аймгийн ЗДТГ- ын дарга О. Чулуунбат, ЗДТГ- ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга М. Цогзолмаа, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц. Эрдэнэсүрэн,  Төв номын сангийн эрхлэгч Ц. Одончимэг, аймгийн музейн дарга М. Бямбажав, Сайнцагаан сумын Засаг дарга Р. Мөнхтогтох, “ Эрдмийн далай” цогцолбор сургуулийн захирал Т. Туяамандах, Монгол Улсын гавъяат багш З. Цэвээнравдан, МОНЦАМЭ агентлагийн дотоод мэдээний албаны сурвалжлагч Т. Отгонтуяа,  “Говийн ирээдүй” сургуулийн багш Э. Тогоохүү, “Хүмүүнлэг” сургуулийн багш Д. Отгонсүрэн нар багтжээ.
  
Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ