Цагаан эргийн овоог тахилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Тэс сумын нутаг дахь Цагаан Эргийн овоог жил бүрийн 6-р сарын эхний 10 хоногт багтаан тахидаг уламжлалтай билээ. Энэ сарын 10-нд болсон тус овооны тахилгын наадмыг Тэс сумын харьяат Чүлтэмийн Жамсран агсны хань, үр хүүхдүүд ивээн тэтгэж зохион байгууллаа.
Наадамд хүчит 32 бөх барилдаж, Монгол Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Дорноговь аймгийн Өргөн сумын харьяат бөх аймгийн арслан Т.Буянжаргал үзүүрлэсэн байна. Харин их шөвөгт аймгийн арслан Т.Мягмаржав, аймгийн арслан Т.Хайдав нар шалгарсан байна. Увс нуурын зүүн урд эрэгт орших эртний тахилгат Цагаан эргийн овоог нутгийн зон олон тахин шүтэж ирснээс хойш өдгөө 320 гаруй жил өнгөрсөн аж.

Б.Замбал