"Мунзуй" хочит Г.Нямдорж нарын шүүх хурал гурав дахь удаагаа хойшиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ "Мунзуй" хочит Г.Нямдорж нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө 09:00 цагт хаалттай эхэлсэн ч дахин хойшиллоо. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс нэг нь өвчтэй, нөгөө хоёр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдаан хойшилж, долдугаар сарын 03-ны өдрийн 08:30 цагт тов гарчээ.
Ийнхүү тус шүүх хурал гурав дахь удаагаа хойшилж буй юм .Мөн шүүхээс өмгөөлөгч Ж.Уранчимэг, М.Цэнгүүн нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохих арга хэмжээ авахыг Монголын хуульчдын холбоонд даалгаж шийдвэрлэсэн байна. "Мунзуй" хочит Г.Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3-ийн бусдыг далайлган сүрдүүлсэн, 125.2-ийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, 252.2-ийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, зориуд худал мэдээлсэн хэргээр шүүж байгаа юм. Түүний хамт С.Мөнхбат, Хонин онход овогтой Чимэдбазарын Нямдаваа, М.Дондовсамбуу, Б.Баяржаргал, О.Баттуяа, С.Баттуяа нарын зургаан хүнийг шүүнэ. Хэргийн толгойлогч гэгдэх Г.Нямдоржийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн төдийгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр саатуулан хорьж байгаад өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан хэдий ч найм хоногийн дараа буюу аравдугаар сарын 28-ны өдөр зүсээ хувирган Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ руу хил давах гэж байгаад Эрүүгийн цагдаагийн алба хаагчдад баривчлагдан хоригдож байна.

Ж.Батсайхан