Архангайн Өндөр-Улаан суманд боом өвчин гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-16 12:21:13
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багт энэ сарын 10-нд малын боом өвчин байж болох шинж тэмдэг илэрч, аймгийн мал эмнэлгийн албанаас эмч дуудсан байна. Малын эмч нар газар дээр очиж эхний шинжилгээгээр малын боом өвчин гэж гарчээ. Баталгаажуулах шинжилгээг энэ сарын 13-нд улсын төв лаборатори руу явуулсан нь өнөөдрийн байдлаар хариу нь ирээгүй байгаа юм байна.

Боом өвчний голомтод нийт 34 хүн, 7 техник, 5 пост ажиллаж байгаа бөгөөд аймгийн ОБГ-т энэ сарын 15-нд мэдээ өгчээ. Энэ мэдээллээр нийт 102 мал боом өвчнөөр үхжээ. Мөн Өндөр-Улаан сумын Баянгол багт өвчний голомтод байгаа малчин өрхүүдийн 3834 м2 талбай бүхий хашаа хороог ариутгаж, 3825 малыг вакцинжуулсан байна. Өнөөдөр аймгийн ОБГ болон мал эмнэлгийн албанаас хүмүүс Өндөр-Улаан сум руу явжээ. Явцын мэдээг дахин мэдээлнэ.

Малын боом өвчнөөр аль ч мал өвчлөх магадлалтай гэж байна. Өндөр-Улаан сумын Баянгол багт гарсан малын боом өвчин үхэрт гарсан байна.   

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ