Дэлхийн шилдэг DJ нар залуусыг доргионо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:13:35

Лондон, Нью-Йорк, Ибиза, Токио зэрэг дэлхийн томоохон шоу цэнгээний төв болсон газраар аялан тоглодог алдартай электроник хөгжмийн брэнд болох “Ministry of Sound”-ын DJ нар Монголд ирлээ.

Тэд аялан тоглолтынхоо хүрээнд маргааш Монгол дахь албан ёсны шоугаараа “Crocus Event Hall”-д тэсрэлт хийх гэж байна. Тус шоуг Лондон болон Монголд үйл ажиллагаа явуулдаг “Kollective” компани зохион байгуулж байгаа юм.

Энэхүү шоуны гол цөм нь болсон дэлхийд нэр нөлөө бүхий чадварлаг DJ Hannah Jacques, DJ Urban Soldier нар өөрийн шилдэг сетүүдээрээ их хотын залууст бэлэг барих юм. Тэд хэлэхдээ, “Монголын тухай мэдээлэл багатай байсан. Нутагт нь ирээд харахад монголчууд их найрсаг хүмүүс байна. Шоу тоглолт хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, зохион байгуулалт сайтай байх бөгөөд Монголчуудад таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэв.

DJ Hannah Jacques нь 2012 онд “Английн BBC Radio 1”-ийн шилдэг DJ шалгаруулах тэмцээнд түрүүлж байжээ.
Лондон, Дубай, М онака, Парис хотод суурин амьдардаг DJ Urban Soldier нь алдарт дуучин Рианнагийн Европоор хийдэг аялан тоглолтын DJ байв. Мөн Тэйлор Смифт, Бруно Марс, Рита Ора, Блэк айс Пийс, Жастин Бибер, Мариан Керри нарын дэлхийн томоохон ододтой хамтран ажиллаж байгаа шилдэг DJ юм.

Тус шоуны тасалбар 30 мянган төгрөгөөс эхэлнэ.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд