Төрөөд хоёр жил болсон ч регистрийн дугааргүй 41 хүүхэд байна

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-10-31 23:17:16

Төв аймгийн хэмжээнд ам бүлийн тоо, амжиргааны түвшин зөрж буй 55 өрх, 2013 онд төрсөн ч регистрийн дугааргүй 41 хүүхэд байгаа нь тогтоогдов.

9 дүгээр сарын 29-өөс 10 сарын 18-ны хооронд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан өрхийн амжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 22269 өрхийн 75996 буюу нийт хүн амын 90,2 хувийг хамруулахад 19291 өрхийн мэдээлэл зөрөөгүй, 949 өрхийн мэдээлэл зөрсөн, отор нүүдлээр, хаягаа орхисон 441 өрх байжээ. Иймд 637 өрхийн 1430 орчим мэдээллийг шинэчилэн нэгтгэсэн байна.Өрхийн амжиргааны түвшинг үнэн, зөв нягтлан гаргаснаар нийгмийн халамжийн бодлого бодит хөрсөн дээр буух ач холбогдолтой.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ