Гаалийн зөрчлөөс сэргийлэх аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-06-21 14:21:38
Увс /МОНЦАМЭ/ Хилийн аюулгүй ажиллагааг хангах, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Увс аймгийн Гаалийн газраас өндөржүүлсэн аян зарлаж, ирэх сарын 1-ийг хүртэл хилийн хяналт шалгалтыг чангатган ажиллаж байна.
Энэхүү аян нь алба хаагчдын ажлын ёс зүй, харилцаа, зорчигчид хүрэх гаалийн үйлчилгээг сайжруулах, түүнчлэн баяр ёслолын үеэр хилээр хориотой эд зүйл, бүтээгдэхүүн нэвтрүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой аж. “Боршоо, Тэсийн хилийн боомтод хяналт шалгалтын ажлыг чангатгаж, ажлын хэсэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм. Иймд хилээр зорчих иргэд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа таваар оруулахгүй байх, холбогдох хууль журмыг сахиж, гаалийн ажилчдын хяналт шаардлагыг дагаж мөрдөхийг сануулж байна” хэмээн аймгийн Гаалийн газрын дарга Д.Төмөр-Өлзий мэдэгдлээ.
Б.Замбал
Холбоотой мэдээ