Наадмын талбайн тохижилтын ажил ид дундаа явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-21 15:29:24
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн баяр наадмын төв талбайн засвар тохижилтын ажил ид дундаа үргэлжилж байна. Наадмын талбайн ногоон байгууламж, өнгө будгийг сэргээх, олон нийтийн газар, хөшөө дурсгалын газруудын цэвэрлэгээ, хотын гэрэлтүүлэг, зэрэг нийт 30 гаруй ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм.
Үүнд Хэрлэн сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд, Гэрэл сэтгэмж ОНӨААТҮГ, Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ, Чойбалсан хөгжил ОНӨААҮГ-ын 100 орчим хүн дайчлагджээ.
Мөн тохижилтод  ХХҮГ-аас иргэдтэй гэрээ байгуулан түр ажлын байраар хангаж байна.  
Тус аймаг энэ жил Сүхбаатарын одон хүртсэн. Энэ баярыг аймгийн наадамтай ташралдуулан тэмдэглэнэ.  
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ