ОХУ, Монгол руу Хайнань муж жимс, ногоо экспортолно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-11-02 10:38:12

САНКТ-ПЕТЕРБУРГ. /Portnews/. Өвлийн цагт БНХАУ-ын хойд нутгийн хүнсний ногоо хотын оршин суугчдын шаардлагыг хангахгүй байгаагийн улмаас бүтээгдэхүүний эрэлт буурч байна. Харин Хайнань мужийн жимс, хүнсний ногоо чанартайгаас гадна бохирдолгүй учир хэрэглэгчдийн таашаалд нийцэж байна.

Хайнань мужийн жимс, хүнсний ногооны борлуулалт сайн байгаатай холбоотойгоор Хятадын хойд нутгийн эдийн засгийн өсөлт 10 хувь хүрчээ.

ОХУ-ын хойд нутаг болон Монголын жимс болон хүнсний ногооны эрэлт Хятадын хойд нутгийн адил тогтвортой байна. 2014 онд, ойролцоогоор 400 мянган тонн жимс, хүнсний ногоог ОХУ-д Манжуур худалдааны боомтоор дамжуулан экспортолжээ.

Экспортын 20 орчим хувийг Хайнань муж дангаар бүрдүүлсэн байна.

Цаашид ОХУ-д гаргах экспортыг нэмэгдүүлэх боломж байсаар байна. “Нэг зам, нэг бүс” стратегийг хэрэгжүүлснээр, “Өмнөд нутгийн хүнсний ногоог умард руу нийлүүлэх” тусгай ажлын төлөвлөгөөг Манжуур хот эрчимжүүлэх юм. Энэ төлөвлөгөөний хүрээнд, бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулж, ОХУ-д гаргах жимс, хүнсний ногооны экспортыг өргөжүүлэн, боомтын эдийн засгийн цар хүрээг тэлэх зорилгоор Манжуурын баазыг Хайнань мужид байгуулах юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ