Мөрөнд 25 айл үерт автжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт өчигдөр орой дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас Мөрөн сумын Нисэх багийн 25 айл үерт автаж, үерээс хамгаалах зарим далан сэтэрчээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Л.Ганболд аймгийн Онцгой комисс шуурхай хуралдан, холбогдох байгууллагууд чиг үүргийн дагуу ажиллан, тодорхой арга хэмжээ авч, цаашид гарч болзошгүй эрсдлээс сэргийлж ажиллахыг даалгалаа.
Аймгийн хэмжээнд гэрэл цахилгаангүй байгаагаас хүнсний бүтээгдэхүүн муудах нөхцөл үүсч болзошгүй байгааг анхаарч ажиллахыг МХГ-т, өөрсдийн нөхцөл бололцоог ашиглан эмнэлэг, мэдээлэл холбоо сүлжээ, ус суваг зэрэг нэгдүгээр зэргийн газруудад нөөц дизель станцаар цахилгаан өгч ажиллахыг Хөвсгөл Эрчим хүч компанид тус тус үүрэг болголоо.
Б.Гантуяа