Хонгор сумын сургууль 49 жилийн дараа их засварт орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-01 11:44:49
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Хонгор сумын 14 дүгээр сургуулийн дотуур байр 1969 онд ашиглалтад орсоноос хойшх хугацаанд анх удаа иж бүрэн засварыг энэ жил хийж байна.
Нийт 6-12 дугаар ангийн 130 гаруй сурагч байдаг тус дотуур байранд иж бүрэн засварын ажлыг өнгөрсөн сарын 10-наас эхэлсэн. Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа тус засварын ажлыг Д.Гансүх захиралтай “Дархан хөлөг” ХХК гүйцэтгэн ажиллаж одоогийн байдлаар ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна.
Нийт 165 сая төгрөгийн өртөгтэй тус хөтөлбөрийн хүрээнд цонх, дээвэр, сан, дотоод засал, цахилгааны хэсэгчилсэн засвар хийгдэнэ гэж аймгийн БСУГ-ын дарга Р.Батжаргал ярилаа.
                                                                                                                                                           Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ