“Дархан меат фүүдс” үйлдвэрт бэлтгэсэн махны эхний ээлжийг Иран улс руу ачууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ “Эко фүүд трейд” ХХК нь Иран улсад 4000 тонн мах экспортлох гэрээ байгуулж Дархан-Уул аймаг дахь “Дархан меат фүүдс” мах боловсруулах үйлдвэрт бэлтгэж эхний ачилтаа хийлээ. Монгол Улсын “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Эрүүл хүнс -Эрүүл Монгол хүн” зорилтын хүрээнд “Мах, Сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Тус аяны зорилго нь хүн амын мах, сүүний хэрэгцээг тогтвортой хангаж улирлын хамаарлыг бууруулж үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүний хэмжээг нэмэгдүүлж нөөцийг нь эдийн засгийн эргэлтэд оруулж малчдын орлогыг нэмэгдүүлж малын гаралтай бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг дэмжихэд чиглэж байна. Үүнд алслагдсан аймаг, сумдад хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглаж нэмүү өртөг шингэсэн олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг экспортод тогтвортой нийлүүлэх боломжийг бий болгохоор хуурай сүүний зөөврийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал “МДМ” ХХК сүү хуурайшуулах үйлдвэрийн төслийг санаачилж 19 аймгийн 60 суманд өдөрт 1.5 тонн шингэн сүү хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулахаар болсон. Энэхүү төслийн эхлэл болж Хөвсгөл аймгийн Их-Уул суманд эхний жишиг үйлдвэр ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. “Мах маркет” ХХК, “Зэргэр интернэшнл” ХХК зэрэг мах боловсруулах үйлдвэрүүд зорилтот шинэ зах зээлд монгол хонины махыг экспортолж эхэлсэн.
“Эко фүүд трейд” ХХК нь Иран улсад 4000 тонн мах экспортлох гэрээг байгуулж Дархан-Уул аймаг дахь “Дархан меат фүүдс” мах боловсруулах үйлдвэрт бэлтгэж эхний ачилтаа хийлээ. Иран улсруу мах экспортлосоноор тус аймагт 150-н иргэн шинээр ажлын байртай боллоо. Иран Улсад монгол хонины махыг экспортлох боломж нээгдсэнээр худалдан авах чадвар өндөртэй шинэ зах зээлд нэвтэрч мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах ач холбогдолтой аж.
Б.Норовсамбуу