11 жил эрэн сурвалжилсан залилагчийг баривчлан шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-07-03 15:53:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 11 жилийн турш Интерполын шугамаар эрэн сурвалжилж буй этгээдийг баривчилсан талаар тус газрын Олон нийттэй харилцахын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Жанболат ЦЕГ-т мэдээлжээ.
Баривчлагдсан этгээд Өлгий сумын харьяат Г гэгч бөгөөд 2006 онд хуучнаар "Хадгаламж банк" буюу одоогийн Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 60,000,000 сая төгрөг завшиж, улмаар Казахстан Улс руу оргон зайлжээ. Түүнийг 11 жилийн турш олон улсын хэмжээнд эрэн сурвалжилсны үр дүнд саяхан Монгол Улсад орж ирээд байхад нь иргэний мэдээллээр  баривчлан тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт  шалгаж байна.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ