Замын-Үүд сум шингэн түлш ачих байгууламжийн өргөтгөлийг ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 16:59:53

Монгол Улсын хамгийн том боомт хот болох Замын-Үүд суманд  шингэн түлшний бараа эргэлтийг нэмэгдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах, шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөн ашиглалтад орууллаа.

Дээрх ажлыг “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж" ТӨҮГ гүйцэтгэсэн бөгөөд  нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө  зарцуулсан аж.  Өргөтгөл засварын  ажил хийхээс  өмнө нь 3000 тоннын багтаамжтай хоёр сав ашигладаг байсан бол нэмж 5000 тоннын хоёр, 2000 тоннын газрын тосны бүтээгдэхүүн хадгалах хоёр,  дөрвөн вагон цистернээс  дөрвөн вагон цистернд шилжүүлэн ачих буулгах хэсэг, хоёр автоцистернд ачих хэсгийг давхар суурилуулсан байна. Ингэснээр нийт 16 мянган тонн дизель түлш болон авто бензин нөөцлөх боломжтой болж улсын шатахууны жилийн хэрэгцээний 40 орчим хувийг шилжүүлэн ачих боломжтой болжээ.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ